Sunday, October 10, 2010

"Тэвч итгэ хүлээ" тэгвэл чи ялна !!


Мөнгөтэй залууг биш ирээдүйтэй залууд найдаарай, Царайлаг биш нүдэнд дулаахан залууг харж яваарай, Бүдээрээ биш 2уулаа кино үзье гэдэг залууд найдаарай, Чамайг үнсдэг биш тэврэхийг хүсдэг залуу чамд хайртай шүү, Өнөөдөр сайхан байсныг биш Ирээдүйн жаргалыг бодоорой, Хэсэг хугацаанд хамт байсныг биш Бүхий л хугацаанд хамт байж чамаас холдохгүй залууг хүндлээрэй, Зуурдын жаргал сайхан ч Үүрдийн жаргал нь илүү шүү!!





Чамайг тасархай охин байна гэж хэлэхийн оронд үзэсгэлэнтэй охин байна гэж хэлэх хүнийг сонгоорой. Утсаа тавьсныхаа дараа ч эргээд ярьдаг хүнийг, оддын доор чамтай хамт хэвтээд чиний зүрхний цохилтыг сонсох хүнийг, нойрсохдоо хичнээн үзэсгэлэнтэйг чинь харах гэж бүхэл шөнийн турш унталгүй өнгөрөөх хүнийг, энхрийлээд духан дээр чинь үнсэх хүнийг, ганцаардсан үед чинь бүхэл ертөнц чинь байж чадах хүнийг, найзуудынхаа дэргэд чиний гарыг атгаад сууж чадах хүнийг, өглөө, өдөр, оройд ч чамайг үзэсгэлэнтэйгээр харах хүнийг, чи түүнд байгаа болохоор тэр хичнээн  жаргалтай багаагаа илэрхийлж чадах хүнийг, чамайг анх хараад "Миний хайрлах ёстой хүн байна" гэж хэлсэн хүнийг сонгоорой !!

2 comments: